АНУ, БНАСАУ-ын тагнуулын алба 2009 оноос хойш байнга холбоотой байжээ
АНУ-ын Тагнуулын төв газар болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн арваад жилд байнга харилцаа холбоотой байж, тогтмол зөвлөлдөж байсан тухай Америкийн “Уолл стрийт жорнэл” сонин мэдээлж байна. Сонины авсан мэдээгээр, харилцаа холбоотой байсан гэх мэдээллийг нууцалдаг байжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Тагнуулын төв газар болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн арваад жилд байнга харилцаа холбоотой байж, тогтмол зөвлөлдөж байсан тухай Америкийн “Уоллстрийтжорнэл” сонин мэдээлж байна. Сонины авсан мэдээгээр, харилцаа холбоотой байсан гэх мэдээллийг нууцалдаг байжээ.
Америкийн Тагнуулын төв газрын орлогч даргын алба хашиж байсан хүмүүс нэг бус удаа Пхеньянд очиж байсан байна. Тухайлбал МайклМорелл 2012 онд хоёр удаа, ЭврилХейнс бас нэг бус удаа очиж байжээ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч БаракОбамагийн засгийн эрх барьж байсан сүүлийн жилүүдэд харилцаа холбоог түр зогсоож, 2017 онд МайкПомпеог Тагнуулын төв газрын даргаар тавьсны дараа дахин сэргээсэн байна. Ер нь орон хооронд ийм холбоо байсныг үзэхэд Америкийн тал тагнуулын албаны төлөөлөгчдийн харилцаа холбоог дипломат шугамаархи холбооноос илүү үр дүнтэй, ашигтай гэж үзэж байсан байна. Мөн сонины мэдээлж байгаагаар, анхандаа дээрх холбоог ихэвчлэн Умард Солонгост саатуулагдсан америкчуудыг суллахад хийж байсан бол хожим Вашингтон үүнийг орон хоорондын хямралыг зохицуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход ашиглах таатай талбар хэмээн үзсэн байдаг.
Сонины мэдээлж байгаагаар, нууц зөвлөлдөөн 2009 онд эхэлсэн, Америкийн талаас эхний шатанд Тагнуулын төв газар 20-иод жил ажилласан Жозеф Детрани гол үүрэг гүйцэтгэсэн, дараа нь 2012 онд энэ үүрэг Мореллд оногдож, дараа нь Хейнс үргэлжлүүлсэн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга СараСандерс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ: АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт ирэх 2-р сарын сүүлээр болно гэдгийг дуулгасан, уулзалт болох газрыг ерөнхийлөгч ДональдТрампын Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн дарга КимЁнЧольтой уулзалтын дараа зарлана гэдгийг хэлсэн.
АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6-р сарын 12-ны өдөр Сингапурт болсон. Энэ уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан. Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрахад бэлэн гэдгээ зарласан бол АНУ хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа гаргахаар амласан.


















