АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалт Стокгольм хотноо эхэллээ
Шведийн нийслэл Стокгольм хотноо Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээ эхлээд байна. Хоёр улсын төлөөлөгчид өчигдөр урьдчилсан уулзалт хийж харилцан санал солилцсон байна.
Мэдээллийн алба

Харин Америк Умард Солонгосын төлөөлөгчид ажил хэрэгч уулзалтаа өнөөдөр хийх юм. Хоёр улсын төлөөлөгчдийн энэ уулзалтад Умард Солонгосын талаас гадаад хэргийн яамны цөмийн асуудал эрхэлсэн төлөөлөгч КимМён Гил тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Тэд өчигдөр Пёньянаас Бээжингээр дайран Стокгольмд хүрэлцэн ирсэн юм. Харин АНУ-ын төлөөлөгчдийг БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигун ахалж хэлэлцээнд оролцож байгаа юм байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сард Сингапурт болсон.
Харин 2 дахь уулзалт Вьетнамын Ханой хотноо болсон ч хоёр удирдагч тохиролцоонд хүрч чадалгүйгээр тарцгаасан. Түүнээс хойш Америк Умард Солонгосын энхийн яриа хэлэлцээ тасалдаад байсныг сэргээх тохиролцоонд хоёр Солонгосын цэрэггүй бүс дэх гэнэтийн уулзалтынхаа үеэр хүрсэн юм.