АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар хамтран ажиллахаа баталлаа
АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр нухацтайгаар, хойшлуулалгүйгээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мэдээллийн алба

АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр нухацтайгаар, хойшлуулалгүйгээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Шанхай хотноо Америкийн Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Жон Керри, БНХАУ-ын тусгай элч төлөөлөгч Се Чжэньхуа нарын уулзалтаар ийм тохиролцоонд хүрч, хамтарсан мэдэгдэл гаргаад байна. Энд тэмдэглэснээр талууд ирэх 11 дүгээр сар гэхэд агаар мандал дахь хүлэмжийн хорт хаягдлаа тэглэх стратегиа эцэслэн боловсруулахаар тохиролцсон байна.
Одоогийн байдлаар АНУ, БНХАУ нь дэлхийн агаар мандал дахь нийт хорт хийн хаягдлын тал хувийг ялгаруулж байна. Тиймээс хоёр улс дэлхийн цаг уурын хэмийн өсөлтийг 1.5-д тогтоон барих амлалт үүрэг аваад байгаа юм.


















