Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо

АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Цагаан ордноос мэдээллээ.

MР
Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо
АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ Вашингтонд худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Цагаан ордноос мэдээллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ хэлэлцээр хийхээр пүрэв гарагт АНУ-ын нийслэлд хүрэлцэн иржээ.

Энэ хэлэлцээр дууссаны дараа Америкийн худалдааны гол зөвлөх Роберт Лайтхайзер, түүнчлэн Сангийн сайд Стивен Мнучин нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч ням гарагт Хятадын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тавдугаар сарын 10-наас 10 хувь байсныг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж зарласан билээ.

Энэ мэдэгдлийн дараа Хятадын талаас баасан гарагт Вашингтонд болох ээлжит хэлэлцээрээ цуцалж магадгүй гэж хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Харин БНХАУ-ын Худалдааны яамнаас Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэг энэ сарын 9-10-нд хэлэлцээртээ оролцохоор АНУ-ыг зорино гэж мягмар гарагт мэдэгдсэн байна.

Хуваалцах