Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ БНХАУ-ыг хүний эрхийн асуудлаар дахин шүүмжиллээ

АНУ БНХАУ-ын засгийн газрыг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн нөхцөл байдлын улмаас дахин шүүмжиллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ БНХАУ-ыг хүний эрхийн асуудлаар дахин шүүмжиллээ
АНУ БНХАУ-ыг хүний эрхийн асуудлаар дахин шүүмжиллээ. Зураг: МҮОНРТ

АНУ БНХАУ-ын засгийн газрыг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн нөхцөл байдлын улмаас дахин шүүмжиллээ.

Тодруулбал, уг үйл явдал нь “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд Уйгар тамирчин сүүлчийн бамбар өргөгчийн нэг болж оролцсоны дараа болсон гэж NHK агентлаг мэдээлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга ЖенПсаки хэлэхдээ “Бидний харж байгаачлан Хятадын зарим хэсэгт хүний эрхийн зөрчил ажиглагдаж байна. Бид үүнийг тоолгүй өнгөрөөж болохгүй юм.” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр 24 дэх удаагийн өвлийн олимпын наадамд дипломат төлөөлөгчөө илгээгээгүй шалтгаанаа үүнтэй холбон тайлбарласнаа мэдэгдэлдээ дурдсан юм.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч үүнийг "худал" хэмээн няцаагаад "Шинжаан-Уйгар үндэстэн өвлийн олимпын тамирчны хувьд бүх арга хэмжээнд оролцох эрхтэй. Мөн “Бээжин-2022” олимпын наадамд бүх ястан, үндэстний тамирчдыг оролцуулсан нь Хятад улс бол эв нэгдэлтэй том гэр бүл” гэдгийг харуулж байна" гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Шинжаан-Уйгар гаралтай Хятадын гүйлтийн цанын тамирчин Динигээр Йиламужианг нь Хан үндэстний олонхийн бүлгийн эрэгтэй тамирчинтай зэрэгцэн олимпын галыг асаасан юм.

Хуваалцах