АНУ: БНХАУ-ын 1000 гаруй иргэний визийг цуцалжээ
АНУ-ын засаг захиргаа энэ сарын 8-нд БНХАУ-ын 1000 гаруй иргэний визийг цуцалжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын засаг захиргаа энэ сарын 8-нд БНХАУ-ын 1000 гаруй иргэний визийг цуцалжээ. Тус улсын Төрийн департаментаас “Ройтерс” агентлагт мэдээлснээр, Хятадын ардын чөлөөлөх армитай холбоотой оюутан, эрдэмтдийг улс орондоо нэвтрүүлэхгүй гэсэн ажлын хүрээнд олон хүний визийг хүчингүй болгосон гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр Америкийн үндэсний ашиг сонирхолд аюул заналхийлэл учруулж мэдэх, Хятадын аспирант, эрдэмтдийг нутаг дэвсгэртээ оруулахыг хязгаарлах зөвлөмж гаргасан юм. Тэр дундаа технологи, оюуны өмч хулгайлах зорилготой байж болзошгүй Ардын чөлөөлөх армитай холбоотой хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй гэж заажээ.
Тухайн үед Хятадын Боловсролын яамнаас АНУ-ын энэ хязгаарлалтад эсэргүүцэл зарлаж байсан юм.


















