АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх уулзалт болж байна
АНУ, БНХАУ-ын хоорондох сайд нарын түвшиний худалдааны асуудлаарх уулзалтын эхний өдөр өндөрлөөд байна. Америкийн ерөнхийлөгч Дональд трамп хоёр улсын хоорондох уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.
Мэдээллийн алба

АНУ, БНХАУ-ын хоорондох сайд нарын түвшиний худалдааны асуудлаарх уулзалтын эхний өдөр өндөрлөөд байна. Америкийн ерөнхийлөгч Дональдтрамп хоёр улсын хоорондох уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.
АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх сайд нарын түвшиний уулзалт Вашингтон хотод эхлээд байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалт Америкийн Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзеэр, Эрдэнэсийн сангийн тэргүүн СтевенМнучин нар Вашингтоны төлөөлөн оролцож байгаа бол Хятадын дэд сайд ЛиюХэ Бээжингийн байр суурийг илэрхийлэн оролцож байна. Долоо цагийн турш үргэлжилсэн эхний уулзалт өндөрлөсний дараагаар Америкийн ерөнхийлөгч ДональдТрамп байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр Бид Хятадтай эхний өдрийн яриа хэлэлцээгээ дөнгөж саяхан дуусгалаа. Уулзалт үр дүн өндөртэй байгаа гэсэн байна. Мөн ноён Трамп Хятадын Дэд сайдыг цагаан ордонд удахгүй хүлээн авч уулзана гэдгээ илэрхийлжээ. Хоёр улсын хоорондох худалдааны асуудлаарх уулзалт хоёр сарын хугацаанд завсарласны дараа ийнхүү дахин явагдаж байгаа юм. Хэрэв Бээжин буулт хийхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулж байгаа татвараа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


















