Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хөрөнгийн зах зээлийг "түгшээж" байна

Хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ сэргэнэ гэсэн найдлага бүдгэрснээс болж, пүрэв гарагт Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлд уналт гарсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хөрөнгийн зах зээлийг "түгшээж" байна
АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хөрөнгийн зах зээлийг "түгшээж" байна. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хөрөнгийн зах зээлийг түгшээж байна. Хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ сэргэнэ гэсэн найдлага бүдгэрснээс болж, пүрэв гарагт Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлд уналт гарсан байна. Жишээлбэл, аж үйлдвэрүүдийн хувьцааны дунджийг илэрхийлдэг Доу Жонс индекс 440 гаруй нэгжээр буурч, хаалтын ханш 25 мянга 490-д хүрсэн бол "Амазон", "Фэйсбүүк" зэрэг технологийн компаниудын хувьцааны ханш хоёр хувиар буурснаар "Насдак индекс" 1.6 орчим хувиар буурчээ.

Баруун Техасын газрын тосны ханш сүүлийн хоёр сарын доод хэмжээнд хүрснээр мөн газрын тосны хөрөнгийн биржүүдэд томоохон уналтууд гарсан байна. Худалдааны маргаан үргэлжилбэл энэ нь газрын тосны хэрэглээ буурахад нөлөөлж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.

Энэ мэтээр эдийн засгийн уналтууд мөн валютын зах зээлд нөлөөлсөн байна. Харилцагчид гол төлөв бонд, иен гэх мэт аюулгүй хөрөнгүүдийг худалдан авах болжээ. Ингэснээр ам.долларын ханш Японы иений эсрэг сүүлийн нэг долоо хоногийн хамгийн бага түвшинд хүрч унасан байна.

Хуваалцах