Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд нэмэлтээр ногдуулсан импортын татварыг түр хойшлуулсны дараа БНХАУ анх удаа АНУ-аас их хэмжээний шар буурцаг худалдан авсан гэх мэдээлэл гараад байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэв
АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэв. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэж зарим хэвлэл мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд нэмэлтээр ногдуулсан импортын татварыг түр хойшлуулсны дараа БНХАУ анх удаа АНУ-аас их хэмжээний шар буурцаг худалдан авсан гэх мэдээлэл гараад байна.

Албаны хүний хэлснээр ирэх 10 дугаар сард 600 мянгаас 1 сая тонн шар буурцгийг Хятадын тал Америкаас худалдан авахаар болжээ. Хоёр талын энэ шийдвэр хэдэн долоо хоногоор үргэлжилсэн худалдааны зөрчил маргааныг зөөлрүүлэхээр байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанаас авах нэмэлт татварыг 10 дугаар сарын 15 хүртэл хойшлуулна гэж зарлах үеэр Хятадын тал мөн Америкийн бараанд тооцох татвараас зарим барааг чөлөөлнө гэж мэдэгдээд байна. Талууд ирэх 10 дугаар сард худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.

Хуваалцах