Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

АНУ БНХАУ-ын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулав

АНУ технологийн салбарт ажилладаг Хятадын долоон байгууллагыг хар жагсаалтдаа оруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ БНХАУ-ын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулав
АНУ БНХАУ-ын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулав. Зураг: МҮОНРТ

АНУ технологийн салбарт ажилладаг Хятадын долоон байгууллагыг хар жагсаалтдаа оруулжээ. Тяньжин, Шанхай, Шэньжан зэрэг мужийн технологийн гурван компани, Хятадын үндэсний супер компьютерийн дөрвөн төв уг жагсаалтад оржээ. Тэдгээр байгууллагын үйл ажиллагаа Америкийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Вашингтон ийм арга хэмжээ авч байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагууд Хятадын армийнхны зэвсэгт хүчнээ шинэчлэх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашигладаг супер компьютеруудыг бүтээхэд оролцдог гэж Америкийн худалдааны яам үзжээ.

Хар жагсаалтад оруулснаар Америкийн компаниуд зохих зөвшөөрлийг авахгүйгээр Хятадын технологийн 7 байгууллагад технологио экспортлох боломжгүй болж байгаа юм байна.

Хуваалцах