Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нар болох Роберт Лайтхайзер, Лю Хэ нар хоёр улсын хооронд байгуулах худалдааны гэрээний эхний хэсгийн үндсэн асуудлуудыг утсаар хэлэлцсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нар болох Роберт Лайтхайзер, ЛюХэ нар хоёр улсын хооронд байгуулах худалдааны гэрээний эхний хэсгийн үндсэн асуудлуудыг утсаар хэлэлцсэн байна. Энэ тухай Хятадын худалдааны яамны цахим хуудсаар мэдээллээ. Энд төлөөлөгчдийн тэргүүн нар Америкийн талын санаачилгаар ийнхүү утсаар ярьсныг тэмдэглэсэн байна.

Утсаар хийсэн энэхүү хэлэлцээнд АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин мөн оролцжээ. Хоёр талын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсэгт тусгах асуудлуудыг хэлэлцсэний дээр цаашид нягт холбоо харилцаатай байх тохиролцоонд хүрсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, "Бээжин Вашингтоны худалдааны хэлэлцээ тасалдвал Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварын мэдэгдэхүйц нэмнэ" хэмээн анхааруулж байсан юм. Гэхдээ тэрээр Хятадын тал АНУ-тай худалдааны маргаантай асуудлуудыг эцэслэх гэрээ байгуулахыг үнэхээр хүсч байгааг цохон тэмдэглэж байсан юм.

Хятад улс гэрээний эхний үе шатны гол нөхцөлийг биелүүлж Америкийн фермерүүдийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авч эхлүүлснийг Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 10 дугаар сард онцлон мэдэгдэж байсан билээ. Үүнийх нь хариуд ч 10 сарын 15-наас Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрээ хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Хуваалцах