АНУ БНХАУ-ын зарим албаныханд визийн хориг тавина
Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ Хятадын зарим албаныханд визийн хориг тавихаа мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ Хятадын зарим албаныханд визийн хориг тавихаа мэдээлсэн байна. Жо Байден Ерөнхийлөгч болохоос ердөө долоо хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ийнхүү мэдээлжээ.
Хоригт Хятадын төрийн өмчит компанийн тэргүүнүүд, Коммунист намын албан тушаалтан болон Ардын чөлөөлөх армийн албаныхан ч багтаж байна. БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ энэ бүс дэх зарим орон БНХАУ-тай далайн хилийн маргаантай байдаг юм.


















