Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ БНХАУ-ын зарим компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хоригоо сунгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Вашингтоны зүгээс Хятадын армийн хяналтан дор ажилладаг гэж үздэг Хятадын зарим компанид Трампын үед тавьсан хөрөнгө оруулалтын хоригийг сунгасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ БНХАУ-ын зарим компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хоригоо сунгалаа
АНУ БНХАУ-ын зарим компаниудад тавьсан хөрөнгө оруулалтын хоригоо сунгалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Вашингтоны зүгээс Хятадын армийн хяналтан дор ажилладаг гэж үздэг Хятадын зарим компанид Трампын үед тавьсан хөрөнгө оруулалтын хоригийг сунгасан байна. Хятад улс хувийн компаниудаа цэрэг арми болон тагнуулын үйл ажиллагаагаа дэмжихэд ашиглах замаар цэргийн аж үйлдвэрлэлийн байгууламжуудаа өргөжүүлж байна гэж АНУ үзэж байна.

Хятадын компаниудын тусламжтайгаар хүчирхэг статустай, их хэмжээний мэдээлэлтэй болсон цэргийн байгууламжууд нь АНУ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт ноцтой заналхийлэл учруулах нь хэвээрээ байна гэж Байдены засаг захиргаа үзэж байна. Иймд тус хоригийг нэг жилээр сунгаж байгаагаа Ерөнхийлөгч Байден мягмар гарагт мэдэгджээ. АНУ-ын энэ хоригт Хятадын 50 гаруй компани хамаардаг юм байна.

Америкийн талаас хөрөнгө оруулахыг хориглосон холбогдох зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх гарын үсэг зурж байсан юм. Тэдгээр 50 компанийн дунд Хятадын мэдээллийн технологийн Хуавей, харилцаа холбооны компаниуд болон зэвсэг, сансар судлалын хөтөлбөрүүдэд оролцдог Хятадын төрийн өмчит компаниуд багтдаг юм байна. Өнгөрсөн зургаадугаар сард Байдены засаг захиргаа хүнийг хэлмэгдүүлэх, хүний эрхийг ноцтойгоор зөрчих боломж олгодог хэмээн тандалт судалгааны технологи хөгжүүлэгч Хятадын компаниудыг уг жагсаалтанд нэмж оруулсан юм.

Хуваалцах