Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНСУ агаарын хамтарсан сургуулилтаа эхлүүлнэ

Баасан гараг хүртэл үргэлжлэх энэ бэлтгэл сургуулилтад АНУ-ын талаас 12 мянган цэрэг оролцохоос гадна хоёр улсын 230 гаруй сөнөөгч онгоц ашиглах аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНСУ агаарын хамтарсан сургуулилтаа эхлүүлнэ
АНУ, БНСУ агаарын хамтарсан сургуулилтаа эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ, БНСУ өнөөдөр агаарын хамтарсан сургуулилтаа эхлүүлэх гэж байна. Баасан гараг хүртэл үргэлжлэх энэ бэлтгэл сургуулилтад АНУ-ын талаас 12 мянган цэрэг оролцохоос гадна хоёр улсын 230 гаруй сөнөөгч онгоц ашиглах аж.

Тэр дундаа “F-22 Раптор” үл үзэгдэгч онгоцуудаар агаарын сургуулилт хийнэ. Урьд өмнө байгаагүй олон онгоц оролцсон, том хэмжээний бэлтгэл сургуулилтад тооцогдож байгаа энэ бэлтгэлийн үеэр АНУ, БНСУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн агаарын орон зайд нь нэвтэрсэн онгоцуудыг замаас нь барьж хаалт хийх, хөдөлгөөнт баллистик пуужингийн довтолгоонд бэлтгэх зэрэг сургуулилт хийнэ гэж албаны хүмүүс мэдээлжээ.

АНУ, БНСУ-ын агаарын энэ сургуулилт хоёр улсын агаарын хүчний дээд чадавхийг харуулж, Умард Солонгосыг шахалтад улам оруулах зорилготой гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

Харин Умард Солонгос АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилт нь “Өдөөн хатгасан үйл ажиллагаа” гээд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг “Галзуу, солиотой” гэж шүүмжилсэн байна.

Хойд Солонгос улсыг энх тайвнаар эвлэрүүлэх хорооноос мөн “Трампын захиргаа Солонгосын хойгт аюултай бэлтгэл сургуулилт хийж, цөмийн дайн хийхийг гуйж байна” гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд иш татан мэдээлж байна.

Хуваалцах