Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор шийджээ

АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахын тулд команд-штабын “Ки Ресольв”, “Фоол Ийгл” хээрийн хамтарсан сургуулилтаа зогсоох шийдвэр гаргасан тухай “Ренхап” агентлаг уламжилж байна. Агентлагийн авсан мэдээгээр, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор шийджээ
АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор шийджээ. Зураг: МҮОНРТ

АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахын тулд команд-штабын “Ки Ресольв”, “ФоолИйгл” хээрийн хамтарсан сургуулилтаа зогсоох шийдвэр гаргасан тухай “Ренхап” агентлаг уламжилж байна. Агентлагийн авсан мэдээгээр, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд ЧонГёнДу АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахантай утсаар ярьсныхаа дараа ийм шийдвэрт хүрчээ.

“Сайд нар ийнхүү урьснаар хоёр орон Солонгосын хогийн байдлыг намжаах дипломат хүрч чармайлт, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг дуусгахын төлөө гэдгээ нотлон харууллаа” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. Мэдээллийн “Ройтерс” агентлаг энэ сарын 1-ний өдөр Америк болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид жил тутам хийдэг цэргийн хамтарсан сургуулилтын цар хүрээг хумих шийдвэрт хүрсэн тухай мэдээлж байсан. “Ренхап” агентлаг өнгөрсөн 2-р сарын эхээр Сөүл, Вашингтон хоёр энэ онд хийгдэх цэргийн хамтарсан сургуулилтаа АНУ-ын ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагчийн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дууссаны дараа хийхээр тохирсон тухай мэдээлж байлаа. Харин одоо АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилтыг бүрэн зогсоох нь Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэргийг хурдасгана гэж үзсэн бололтой.

Хуваалцах