Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ болон “АСЕАН”-ийн орнуудын дэд хэмжээний уулзалт хойшлогджээ

Ирэх сард зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан АНУ болон Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ хоорондох дээд хэмжээний уулзалт хойшлогдсон байна. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор 10 гаруй орны удирдагчдын хоорондох уулзалт хойшлогдоход хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ болон “АСЕАН”-ийн орнуудын дэд хэмжээний уулзалт хойшлогджээ
АНУ болон “АСЕАН”-ийн орнуудын дэд хэмжээний уулзалт хойшлогджээ. Зураг: МҮОНРТ

АНУ болон Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбооны гишүүн орнуудын хоорондох дээд хэмжээний уулзалт хойшлогдсон талаар Америкийн албаныхны өгсөн мэдээллийг Японы Эн ЭйчКи агентлагт дамжуулсан байна. Тус уулзалт 3-р сарын дунд үеэр зохион байгуулагдах товтой байсан юм. Цагаан ордны тэргүүн ДональдТрампын урилгаар Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны удирдагчид АНУ-ыг зорихоор төлөвлөж байсан ч шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ийнхүү хойшлогджээ.

Энэ жилийн эхэн үеэр АСЕАН-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Вьетнам улсад зохион байгуулагдсан юм. Тус уулзалтаар АНУ болон АСЕАН орнуудын хоорондох дээд хэмжээний уулзалтыг АНУ-д 3-р сард зохион явуулах талаар хэлэлцэж, тов гаргаж байжээ.

Сонирхуулахад, 2019 оны 11-р сард АСЕАН-ийн орнуудын ээлжит дээд хэмжээний уулзалт Тайланд улсад болсон юм. Энэхүү уулзалтад ерөнхийлөгч ДональдТрамп биечлэн оролцоогүйгээр зогсохгүй Америкийн Аюулгүй Байдлын Зөвлөхийн албанд томилогдоод удаагүй байсан Роберт О’Брайенийг илгээж байсан. Харин АСЕАН-ийн ихэнх удирдагчид Трампын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Роберт О’Брайентай уулзахаас татгалзаж байжээ.

Хуваалцах