Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ болон БНХАУ батлан хамгаалахын асуудлаар ажлын түвшний хэлэлцээ хийжээ

АНУ, Хятадын батлан хамгаалахын албаны хүмүүс хоёр талын хурцадмал байдлыг улам дэврээхгүй байх зорилготой ажлын түвшний хэлэлцээ хийсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ болон БНХАУ батлан хамгаалахын асуудлаар ажлын түвшний хэлэлцээ хийжээ
АНУ болон БНХАУ батлан хамгаалахын асуудлаар ажлын түвшний хэлэлцээ хийжээ. Зураг: МҮОНРТ

АНУ, Хятадын батлан хамгаалахын албаны хүмүүс хоёр талын хурцадмал байдлыг улам дэврээхгүй байх зорилготой ажлын түвшний хэлэлцээ хийсэн гэж зарим эх сурвалж мэдээллээ.

Тус цахим уулзалтын үеэр хоёр тал Хятадын армийн талаарх Пентагоны жилийн тайланг хэлэлцсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Өнгөрсөн сард нийтэлсэн тайланд БНХАУ цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байгаа, цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

Мөн "Батлан хамгаалах яам болон Ардын чөлөөлөх армийн хооронд харилцан ойлголцлыг бий болгож, нээлттэй харилцаа холбооны сувгийг хадгалахын тулд бүтээлч хэлэлцээ хийсэн" гэж АНУ мэдэгдэлдээ дурдсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар мөн утсаар ярихаар тохиролцсон тухай АНУ-ын Засгийн газрын эх сурвалжууд мэдээлж байна.

Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаатай холбоотой асуудал хурцадсан энэ үед санамсаргүй мөргөлдөөн гарахаас зайлсхийх зорилготой уг хэлэлцээг зохион байгуулах юм.

Хуваалцах