Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ болон БНХАУ худалдааны асуудлаарх хэлэлцээгээ сэргээлээ

АНУ болон БНХАУ-ын засгийн газар худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ сэргээж, сайдын түвшинд цахим хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний сэдэвт Хятад Америкаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах, аж үйлдвэрийн салбарт олгодог татаастай холбоотой асуудлууд багтжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ болон БНХАУ худалдааны асуудлаарх хэлэлцээгээ сэргээлээ
АНУ болон БНХАУ худалдааны асуудлаарх хэлэлцээгээ сэргээлээ. Зураг: МҮОНРТ

АНУ болон БНХАУ-ын засгийн газар худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ сэргээж, сайдын түвшинд цахим хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний сэдэвт Хятад Америкаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах, аж үйлдвэрийн салбарт олгодог татаастай холбоотой асуудлууд багтжээ.

Вашингтоны цагаар баасан гарагт АНУ-ын худалдааны төлөөлөгч КэтринТай Хятадын төрийн зөвлөлийн орлогч сайд ЛюХерүү утсаар ярьж, хэлэлцээ хийжээ. Цахим хэлэлцээний үеэр Америкийн тал Трампын засгийн газартай өнгөрсөн оны нэгдүгээр сард байгуулсан худалдааны асуудлаарх нэгдүгээр шатны хэлэлцээрийг тогтвортой хэрэгжүүлэхийг Хятадын талаас хүссэн байна.

Нэгдүгээр шатны хэлэлцээрийн дагуу Хятад улс Америкаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн худалдан авахаар амлалт өгч байсан юм. Мөн Америк Хятадыг төрөөс олгодог татаас зэрэг бүтцийн санаа зовоосон асуудлуудыг ч хэлэлцжээ. Харин Хятадын засгийн газар Америкийг хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын импортын бараанд тавьсан 25 хувийн нэмэлт татвараа тэглэхийг хүссэн байна. Мөн Хятадын тал улс орныхоо аж үйлдвэрийн бодлогыг тайлбарлажээ.

Энэ нь Бээжингийн аж үйлдвэрийн салбарт олгодог татаасын талаарх Америкийн шүүмжлэлийг эсэргүүцэж байгаа алхам гэж ажиглагчид үзэж байна. Энэ сарын эхээр АНУ-ын засаг захиргаа яриа хэлэлцээнд ихээхэн ач холбогдол өгч, Хятадтай хийж байгаа худалдааны хэлэлцээнд шинэ бодлого баримтлахаа зарласан юм.

Энэ удаагийн сайдын түвшний цахим хэлэлцээгээр Цагаан ордны тэргүүн Байден, Хятадын дарга ШиЖиньпин нар энэ оны сүүлээр цахимаар хэлэлцээ хийхээр зарчимын тохиролцоонд хүрсэн байна. Дэлхийн нэг, хоёр дахь том эдийн засаг гэдэг үүднээс Америк Хятадын худалдааны харилцаа тогтвортой байх нь дэлхийн эдийн засаг, худалдааны харилцаанд чухал ач холбогдолтой байдаг.

Хуваалцах