АНУ болон БНХАУ-ын эрх баригчид худалдааны нэмэлт татварыг бууруулах асуудлаар хэлэлцлээ
БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ, АНУ-ын сангийн сайд Жэнет Йеллен нар Хятадын бараанд тогтоосон Америкийн худалдааны татварын асуудлыг өнөөдөр өглөө цахимаар хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэд сайд ЛюХэ, АНУ-ын сангийн сайд ЖэнетЙеллен нар Хятадын бараанд тогтоосон Америкийн худалдааны татварын асуудлыг өнөөдөр өглөө цахимаар хэлэлцсэн байна. Хятадын тал бараа бүтээгдэхүүнд нь тавьсан худалдааны нэмэлт татвар болон хоригийг цуцлуулах сонирхлоо илэрхийлжээ.
Америкийн хувьд инфляцынхөөргөдлийг бууруулахын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан нэмэлт хоригийг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. АНУ-ын сангийн сайд ЖэнетЙеллен цахим хэлэлцээгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний аюулгүй байдлын өмнө тулгарч байгаа сорилтуудтай холбогдуулан дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг Хятадын талтай хэлэлцсэн гэж мэдэгджээ.
Тухайлбал, талууд дэлхийн аж үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал сэдвээр прагматик, илэн далангүй санал солилцсон байна. Хоёр орны засгийн газар дэлхийн эдийн засаг хүнд сорилтуудтай тулгарч байгаа ийм үед Дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий Америк, Хятадын макро эдийн засгийн бодлогын харилцаа холбоо, зохицуулалтыг өргөжүүлэх нь хамгийн чухал гэдэг дээр санал нэгджээ.
Ер нь дэлхийн аж үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тогтвортой байх нь дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засагт төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцэх юм.
Энэ хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхээр хоёр тал санал нэгджээ. Байдены бодлогын дагуу Вашингтон 2018 онд Трампын засаг захиргааны үед Хятадын бараа бүтээгдэхүүнд тогтоосон 25 хувь хүртэлх нэмэлт татварыг хэвээр хадгалж байгаа. Гэхдээ Америкийн одоогийн засаг захиргаа инфляцынхөөргөдлийг бууруулахын тулд Хятадаас авдаг импортын бараанд тогтоосон нэмэлт татварыг буруулах хувилбарыг яг одоо авч хэлэлцэж байна.


















