АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болно
АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн хоорондох ажлын түвшний уулзалт энэ амралтын өдрүүдэд Стокгольм хотноо явагдах юм байна. Хоёр улсын хоорондох цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан бол ийнхүү дахин эхэлж байгаа юм.
Мэдээллийн алба

АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн хоорондох ажлын түвшний уулзалт энэ амралтын өдрүүдэд Стокгольм хотноо явагдах юм байна. Хоёр улсын хоорондох цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан бол ийнхүү дахин эхэлж байгаа юм.
Өнөөдөр болох АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчдийн хоорондох яриа хэлэлцээний урьдчилсан уулзалт Баасан гарагт мөн болсон байна. Шведийн Стокгольм хотын ойролцоох газарт Америк болон Умард Солонгосын төлөөлөгчид баасан гарагт уулзаж, энэ амралтын өдрүүдэд явагдах яриа хэлэлцээний талаар урьдчилан санал солилцсон байна гэж Эн ЭйчКи дамжууллаа. Өнөөдөр болох уулзалтад Умард Солонгосын асуудлаарх Америкийн Тусгай Төлөөлөгч СтепенБигун, Ардчилсан Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг ахалж байгаа КимМён Гил нараар удирдуулсан албаныхан оролцох юм. Хоёр талын хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ 7 сарын хугацаанд зогсонги байсны дараа ийнхүү дахин эхлээд байна. Америкийн ерөнхийлөгч ДональдТрамп хоёр улсын төлөөлөгчдийн ажлын түвшиний уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгааг илэрхийлжээ.
АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсэглэлтээ бүрэн зогсоох шаардлага тавьснаас хойш хоёр талын хэлэлцээ гацаанд орсон юм. Пхеньяны зүгээс Умард Солонгост оногдуулсан хориг арга хэмжээгээ суллахыг Вашингтоноос шаардаж байгаа. Өнгөрсөн саруудад Умард Солонгос хэд хэдэн удаа пуужингийн туршилт явуулаад байгаа юм.


















