АНУ: Боолчлолд цэг тавьсны баяраар жагсаал хийлээ
1865 оны зургаадугаар сарын 19-нд Америкийн Техас мужид бүх боолыг чөлөөлж, эрх чөлөөт иргэн болж байгааг зарлан тунхаглаж байжээ.
Мэдээллийн алба

1865 оны зургаадугаар сарын 19-нд Америкийн Техас мужид бүх боолыг чөлөөлж, эрх чөлөөт иргэн болж байгааг зарлан тунхаглаж байжээ. Үүнээс хойш жил бүрийн зургаадугаар сарын 19-ний өдрийг боолчлолд цэг тавьсан эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
АНУ-д боолчлолын системийг халсны 155 жилийн ойн баярыг тохиолдуулан муж, хотуудад олон мянган хүн оролцсон жагсаал боллоо. Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт цугласан иргэд өөрчлөлт, шинэчлэлт явуулахыг шаардсан уриа лоозонг барьсан байжээ.
Жагсаалд оролцсон зарим иргэн АНУ-д өнөөг хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл оршин тогтнож байгааг хэлж, энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал байгааг онцолсон байна.


















