Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ чөлөөт бөхийн ДАШТ-д олимпын медальтнуудаа илгээнэ

Team USA-д бичсэнээр Ослогийн дэвжээнд Токиогийн олимпын есөн медальтнаас найм нь барилдах аж. Мэргэжлийн бөхөд шилжсэн хүнд жингийн Гейбл Стивсон чөлөөт бөхөөс зодог тайлаад байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ чөлөөт бөхийн ДАШТ-д олимпын медальтнуудаа илгээнэ
АНУ чөлөөт бөхийн ДАШТ-д олимпын медальтнуудаа илгээнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг ирэх аравдугаар сарын 2-10-нд Норвегийн Осло хотод болох ДАШТ-д шилдэг тамирчдаа илгээхээр шийдвэрлэжээ.

АНУ-ын баг Токиогийн олимпод есөн медаль хүртсэн. Сонгомол барилдааныхан медальгүй хоцорсон бол эрэгтэй чөлөөт бөх (2 алт, 1 мөнгө, 2 хүрэл), эмэгтэйчүүд (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) амжилттай оролцсон.

Team USA-д бичсэнээр Ослогийн дэвжээнд Токиогийн олимпын есөн медальтнаас найм нь барилдах аж. Мэргэжлийн бөхөд шилжсэн хүнд жингийн Гейбл Стивсон чөлөөт бөхөөс зодог тайлаад байгаа билээ.

АНУ-ын шигшээ баг

Эрэгтэй чөлөөт бөх

Томас Гилман (57 кг / Токио олимп хүрэл), Кайл Дэйк (74 кг / Токио олимп хүрэл), Дэвид Тейлор (86 кг / Токио олимп алт), Кайл Снайдер (97 кг / Токио олимп мөнгө)

Эмэгтэй чөлөөт бөх

Сара Хильдебрандт (50 кг / Токио олимп хүрэл), Хелен Марулис (57 кг / Токио олимп хүрэл), Тамира Менса (68 кг / Токио олимп алт), Аделайн Грей (76 кг / Токио олимп мөнгө).

Үлдсэн жингийн бөхчүүдийг энэ сарын 11-12-нд Линкольнд болох сонгон шалгаруулалтаар сонгох юм.

Хуваалцах