Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д 16 наснаас дээш насны бүх иргэдээ вакцинд хамруулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ-ын 16 наснаас дээш бүх насны иргэд коронавирусний вакцинд хамрагдах боломжтой болсныг зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д 16 наснаас дээш насны бүх иргэдээ вакцинд хамруулж байна
АНУ-д 16 наснаас дээш насны бүх иргэдээ вакцинд хамруулж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ-ын 16 наснаас дээш бүх насны иргэд коронавирусний вакцинд хамрагдах боломжтой болсныг зарлалаа. Өөрөөр хэлбэл, Жо Байдены засаг захиргаа бүх насны иргэдээ дархлаажуулах хэмжээний вакцины нөөц боломжоо хангажээ.

Тус улсын Массачусеттс зэрэг зургаан муж улс даваа гарагаас эхлэн бүх насны иргэдэд вакцин хийж эхэлснээр тус улсын засаг захиргаа улс орон даяар вакцинжуулалт эхэлж байгааг зарласан.

Цагаан ордны тэргүүн Жозеф Байден “Өөрийнхөө төлөө, хөршүүдийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө вакцин хийлгээрэй” гэж ард иргэдээ вакцинд хамрагдахыг "твиттер" хуудсаараа дамжуулан уриалжээ.

Даваа гарагийн байдлаар АНУ-ын нийт хүн амын 25 хувь нь коронавирусний вакцинд бүрэн хамрагджээ. АНУ-ын засаг захиргаа вакцины нийлүүлэлтээ тогтвортой хангаж байгаатай холбогдуулан тус улсын зарим муж гадны жуулчдад вакцин хийж эхэлсэн байна.

Мөн АНУ сургуулиудын хичээлийг нээх үүднээс 16-гаас доош насны иргэдээ вакцинд хамруулах чиглэлд ажиллаж байна.

Хуваалцах