АНУ-д айлчлах төлөвлөгөөгөө цуцалжээ
Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссефф ирэх сард АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа тодорхойгүй хугацаагаар цуцалжээ.
Мэдээллийн алба

Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссефф ирэх сард АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа тодорхойгүй хугацаагаар цуцалжээ. Учир нь тэрээр тус улсын тагнуулын албaнаас түүний харилцааг сэм чагнасан гэж үзэж байгаа юм. Бразилийн засгийн газраас гаргасан шаардлагын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эхэнд ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон “Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Руссеффт тодорхой тайлбар өгсөн боловч Бразилийн төрийн тэргүүн үүнийг нь хангалтгүй хэмээжээ. Түүнчлэн Мексикийн төрийн тэргүүн Энрике Пена Нейто хэргийн талаар тодорхой шалгалт явуулахыг АНУ-ын засгийн газраас шаардаж байгаагаа мэдэгдлээ.


















