Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-д ажлын байр нэмэгджээ

АНУ-д өнгөрсөн гурав­дугаар сард 192 мянган аж­лын байр шинээр нэмэгд­сэнээр ажилгүйдлийн түв­шин 6.7 хувь хүртэл буурчээ. Хэдийгээр хүйтэн өвөл болсон ч төлөвлөгөө ёсоор нэг сард шинэ ажлын байр нэмэгдүүлэх дундаж тоог биелүүлж чаджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д ажлын байр нэмэгджээ
АНУ-д ажлын байр нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д өнгөрсөн гурав­дугаар сард 192 мянган аж­лын байр шинээр нэмэгд­сэнээр ажилгүйдлийн түв­шин 6.7 хувь хүртэл буурчээ.

Хэдийгээр хүйтэн өвөл болсон ч төлөвлөгөө ёсоор нэг сард шинэ ажлын байр нэмэгдүүлэх дундаж тоог биелүүлж чаджээ.

Эрүүл мэнд, бизнес, үйл­чилгээ, уул уурхай, мод бэлтгэх салбарт ажлын байр олноор бий болгосон бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас ажил эрхлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн шинж тэмдэг гэдгийг онцлолоо.

Эдийн засагчид энэ онд сар бүр 200 мянган ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөө бо­ловсруулсан нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төвбанкнаас энэхүү ажлыг дэмжиж бай­­гаа юм.

Мичиганы их сургуулийн профессор Ж.Уолферс “Энэ он гарс­наас хойш ажлын байр ши­нээр бий болгох ажлыг эрчим­жүүлж эхэлсэн нь эдийн за­саг зогсонги байдалд орсон гэх айдсыг багасгаж байна” гэж хэлжээ.

Хуваалцах