АНУ-д амьдарч байгаа монголчуудтай уулзана
Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа зориулан зохион байгуулж буй “МОНГОЛ ОРОН ТАНААС ЭХЭЛДЭГ” уулзалт, өдөрлөг энэ сарын 15-ны ням гарагийн 14:30 цагт Вашингтон хотноо болно. Уулзалт өдөрлөгийн үеэр
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууддаа зориулан зохион байгуулж буй “МОНГОЛ ОРОН ТАНААС ЭХЭЛДЭГ” уулзалт, өдөрлөг энэ сарын 15-ны ням гарагийн 14:30 цагт Вашингтон хотын Dome Theatre, Artisphere, 1101 Wilson Boulevard, Arlington, VA 22209 тоотод болно. Уулзалт өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ болно.
Монгол орны бүтээн байгуулалтад АНУ-д байгаа монголчуудын мэдлэг, оюун ухаан, туршлагыг ашиглах боломжийн талаар санал солилцох,
- АНУ-д амьдарч байгаа Монголчуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтийг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах,
- Монголд эрэлттэй байгаа мэргэжил, ажлын байрны талаар мэдээлэл өгөх,
- Монгол иргэдэд ажлын байраар хангаж буй ажил олгогч нарт хүндэтгэл үзүүлэх, өргөмжлөл гардуулах,
- “Монголын Дуу Хоолой” урлагийн тоглолтоор Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Ариунбаатар, Яруу найрагч Б.Ичинхорлоо болон “Voice” хамтлагийн уран бүтээлчид та бүхэнтэй учран золгох болно.


















