Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас баржээ

Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ6 2014 оны аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас баржээ
АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ6 2014 оны аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна.

ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна. АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ.

Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх,

  • Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх,

  • Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах,

  • Таньтай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх,

  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах,

  • Эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх,

  • Иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв

Хуваалцах