Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-д гарсан шинэ вирусаар 150 гаруй хүн өвчилжээ

Америкийн нэгдсэн улсад энэ оны зургаа, долоодугаар сараас D68 гэх шинэ төрлийн вирус илэрчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д гарсан шинэ вирусаар 150 гаруй хүн өвчилжээ
АНУ-д гарсан шинэ вирусаар 150 гаруй хүн өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Америкийн нэгдсэн улсад энэ оны зургаа, долоодугаар сараас D68 гэх шинэ төрлийн вирус илэрчээ. Одоогоор Америкийн 18 мужийн, 150 гаруй хүн энэ вирусын халдварт өртсөн мэдээлэл байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэхдээ, амьсгалын замын цочмог халдвартай, ялангуяа багтраагаар хүндрэх хандлагатай хүүхдүүд “D68 энтеровирус”-ээр өвчлөх эрсдэлтэй гэдгийг сануулж байгаа юм. Гэхдээ одоогоор ямар шинж тэмдэгтэй, юунаас халдвар дамждаг тухай батлагдсан мэдээлэл байхгүй, судалж байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу аливаа улс орон шинэ тутам илэрсэн халдварт өвчнийхөө талаарх мэдээллийг дэлхий дахинд мэдээлэх ёстой ажээ. Энэ тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан ярилаа.

Хуваалцах