Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д хийх айлчлалаа цуцлахыг шаардаж байна

Мексикийн улс төрчид, төрийн албаныхан Ерөнхийлөгч Пенья Ньетодоо хандаж АНУ-д хийхээр төлөвлөж байгаа айлчлалаа цуцлахыг шаардсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д хийх айлчлалаа цуцлахыг шаардаж байна
АНУ-д хийх айлчлалаа цуцлахыг шаардаж байна. Зураг: МҮОНРТ

Мексикийн улс төрчид, төрийн албаныхан Ерөнхийлөгч Пенья Ньетодоо хандаж АНУ-д хийхээр төлөвлөж байгаа айлчлалаа цуцлахыг шаардсан байна. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийнхээ дагууд хана босгох зарлиг гаргасантай холбоотойгоор ийнхүү шаардаж байна.

Америкчууд Мексикчүүдийг оруулалгүйгээр хаалгаа хаачихаад байхад айлчилж очихын оронд зохих хариуг нь барих хэрэгтэй хэмээн Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Куаутемок Карденас мэдэгдсэн байна. Мөн гадаад хэргийн сайд асан Хорхе Кастанеда Америкийн Ерөнхийлөгчийн шийдвэрийг Мексикийн төрийн тэргүүн, эрх баригчид болоод ард түмнийг гутаан доромжилсон алхам хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Пенья Ньетог сул Ерөнхийлөгч хэмээн нэрлээд жижиг орон сул Ерөнхийлөгчтэй байх нь амаргүй хүнд гэдгийг анхааруулсан ч зохих хариуг нь барьж эрс шийдэмгийгээ харуулах цаг болсныг санууллаа. Мексикийн Ерөнхийлөгчийн тамгын газраас ч төрийн тэргүүнийхээ АНУ-д хийх айлчлалыг хойшлуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Хуваалцах