АНУ-д холбооны засгийн газрын ажил нь хэсэгчлэн зогсоод байна
АНУ-д холбооны засгийн газрын ажил нь хэсэгчлэн зогсоод байгаагийн шалтгааныг арилгаж чадаагүй хэвээр байна.
Мэдээллийн алба

АНУ-д холбооны засгийн газрын ажил нь хэсэгчлэн зогсоод байгаагийн шалтгааныг арилгаж чадаагүй хэвээр байна. Мексиктэй залгаа хил дээр хана барих санхүүжилтийг шийдүүлэх шаардлага нь хангагдах хүртэл “шатдаун” гэгдэж байгаа энэ байдал үргэлжлэх болно гэж ерөнхийлөгч ДональдТрамп өчигдөр мэдэгджээ. “Америкийн дуу хоолой” радиостанцын мэдээлснээр, төрийн байгууллагуудын дөрөвний нэг нь зогсоод байна. Энэ хүрээнд холбооны төрийн албан хаагч 800 гаруй хүний талаас илүү хувь нь цалингүй ажиллах болж байгаа бол, нөгөө хэсэг нь цалингүй амрах ёстой болсон юм. Төсвийн асуудлаарх маргаанаа Конгресс болон ерөнхийлөгч ТрампЗул сарын баярын дараанаас л шийдвэрлэх боломжтой.
Энэ сарын 24-н, 25-нд Америк даяар бүх нийтийн амралтын өдрүүд байдаг бол, Сенатын хамгийн ойрын хуралдаан пүрэв гаригт болох хуваарьтай юм. Зөрчилдөөний гол сэдэв болоод байгаа Мексиктэй залгаа хил дагуу хана барих санхүүжилтийн тухайд ерөнхийлөгч төслийн эхэн шатны 5,7 тэрбум долларыг Конгрессоор батлуулахыг хүсч байгаа. Харин уг ажлын нийт өртөг нь 20 тэрбум доллар юм. Трамп өөрийн амжилттай болсон сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хана барих зардлыг Мексик улсаас гаргуулна гэж амлаж байсан байдаг.
Конгресс харин, хууль бус цагаачлалтай тэмцэхэд тус болно гэж Трампын мэдэгдэж байгаа хана босгох ажилд санхүүжилт олгож, ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа юм.


















