АНУ-д хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол олгохгүй...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна. Хууль зөрчсөн дүрвэгчид АНУ-аас орогнол авч чадахгүй гэж тэр хэлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна. Хууль зөрчсөн дүрвэгчид АНУ-аас орогнол авч чадахгүй гэж тэр хэлжээ. Түүнчлэн ирэх 7 хоногт засаг захиргаа нь АНУ дахь цагаачдын асуудлыг зохицуулах төлөвлөгөө танилцуулах гэж байгааг Трамп мэдээлсэн байна.
Өмнө нь тэрээр бас АНУ-д төрсөн хүүхэд болгонд иргэний эрх олгохоор заасан АНУ-ын үндсэн хуулийн заалтыг цуцлах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Үүнээс гадна иргэд нь АНУ руу чиглэсэн цуваа үүсгээд байгаа Латин Америкийн орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн анхааруулж байгаа юм.


















