Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн 24 цагт 2,2 сая иргэн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ. Энэ нь Америкт нэг өдрийн дотор хамгийн олон хүн дархлаажуулалт хамрагдсан үзүүлэлт болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна
АНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн 24 цагт 2,2 сая иргэн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ. Энэ нь Америкт нэг өдрийн дотор хамгийн олон хүн дархлаажуулалт хамрагдсан үзүүлэлт болжээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний мутацид орсон омикрон хувилбар, Америкийн 7 мужид бүртгэгдээд байна. Тус улсад делта хувилбараас гадна шинэ хувилбарын тархалт нэмэгдэж байгаагаас үүдэж эрүүл мэндийн байгууллагаас иргэдээ дархлаажуулалтад хамрагдах, нэмэлт тун хийлгэхийг уриалж байна. Одоогоор шинэ хувилбараар өвчилсөн иргэдэд шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгааг эмч нар хэлж байна. Мөн дархлаажуулалт шинэ хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж, өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр тусна гэж найдаж байна.

Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар “Ковид-19”-өөс хамгаалах зөвлөмж нь ямар хувилбар гэдгээс үл хамаарч ижил хэвээр байна. Хэдийгээр олон улсын түвшинд омикрон хувилбарт илүүтэй анхаарал хандуулж байгаа боловч тус улсад бүртгэгдэж халдварын нийт тохиолдлын 99 хувь нь делта хувилбар байгаа юм байна.

Одоогоор омикрон хувилбартай холбоотой нарийн судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн судлаачдын эхний дүгнэлтээр омикрон делта хувилбартай харьцуулахад халдварлах чадвар 2 дахин өндөр байгааг тогтоосон байна.

Цагаан ордны эрүүл мэндийн зөвлөхийн мэдээлж буйгаар судлаачид шинэ хувилбарын халдварлах чадвар болон вакцины эсрэг үзүүлэх нөлөө, хүндрэлийг судалж танин мэдэхэд хамгийн багадаа хагас сарын хугацаа шаардлагатай аж.

Ташрамд дуулгахад, Сүүлийн 24 цагт АНУ-д 150 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1352 хүн нас баржээ.

Хуваалцах