АНУ-д коронавирусний халдварын улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ
Америкийн Вашингтон мужийн оршин суугч, 50 гаруй насны эрэгтэй шинэ коронавирусний халдварыг авсан нь тогтоогдсоны дараагаар амиа алдсан байна.
Мэдээллийн алба

Америкийн Вашингтон мужийн оршин суугч, 50 гаруй насны эрэгтэй шинэ коронавирусний халдварыг авсан нь тогтоогдсоны дараагаар амиа алдсан байна. Тэрээр өмнө нь хууч өвчтэй байсан нь мөн нөлөө үзүүлсэн гэж Америкийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Вашингтон мужийн хамгийн том хот болох Сиэтлийн ойролцоо байрлах эрүүл мэндийн төвд өөр хоёр ч хүн коронавирусийн халдварыг авсан болох нь тогтоогдсон байна.
АНУ-ын албаныхан Өмнөд Солонгос болон Итали улсад зорчихгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлж байгаа юм. Мөн өнгөрсөн 14 өдрийн дотор Иран улсад зорчсон иргэдийг АНУ уруу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг аваад байна. Цагаан ордны тэргүүн ДональдТрамп хэвлэлийнхэн болон улс төрчдийг олон нийтийг айдаст автуулж, цочирдуулах үйлдэл хийхээс аль болох татгалзахыг уриалжээ.


















