АНУ-д насанд хүрэгчид өдөрт дунджаар 42 минутыг фэйсбүүкт зарцуулдаг
Дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум хүн фэйсбүүк хэрэглэдэг. Интернэтийг зам гэвэл тэрхүү замын хөдөлгөөний 1/4 хувийг фэйсбүүк дангаараа эзэлдэг гэсэн үг юм.
Мэдээллийн алба

Дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум хүн фэйсбүүк хэрэглэдэг. Интернэтийг зам гэвэл тэрхүү замын хөдөлгөөний 1/4 хувийг фэйсбүүк дангаараа эзэлдэг гэсэн үг юм. Энэ бараг дэлхийн хамгийн шилдэг хайлтын сайт болох “Google”-тэй хэрэглэгчдийнхээ тоогоор зэрэгцэж ирснийг илтгэж буй хэрэг билээ.
АНУ-д л гэхэд насанд хүрсэн хүмүүс өдөрт дунджаар 42 минутыг фэйсбүүк орчинд идэвхтэй зарцуулж байгаа бөгөөд түүний дараагаар 4 минут 6 секундыг “New York Times”-ийн мэдээг онлайнаар уншихад зориулдаг гэх судалгаа гарчээ.


















