Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д нисгэгчгүй байлдааны онгоцны бизнес хөгжиж байна

Нисгэгчгүй байлдааны онгоцнуудыг Обамагийн засгийн газар терроризмтай тэмцэх хөтөлбөртөө өргөнөөр ашиглаж байгаа билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д нисгэгчгүй байлдааны онгоцны бизнес хөгжиж байна
АНУ-д нисгэгчгүй байлдааны онгоцны бизнес хөгжиж байна. Зураг: МҮОНРТ

Нисгэгчгүй байлдааны онгоцнуудыг Обамагийн засгийн газар терроризмтай тэмцэх хөтөлбөртөө өргөнөөр ашиглаж байгаа билээ.

Сенатч Рэн Пол нисгэгчгүй байлдааны онгоцнуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хориглосон хууль гаргуулахын тулд Сенатын танхимд бараг 13 цаг үг хэлсэн удаатай. Харин дронуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр аль хэдийн ашиглаад эхэлчихжээ.

Ийм нисгэгчгүй онгоцнуудыг дэмждэг хүмүүсийн үзэж байгаагаар бол дронууд нь тун удахгүй улс ардын аж ахуйн тун чухал хэсэг болж магадгүй аж. Дронуудыг улс ардын аж ахуйд ашиглах боломж хязгааргүй их байна гэж эрдэмтэд үзэж байна.

АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Алба нисэгчгүй онгоцнуудыг Иргэний агаарын тээврийн сүлжээнд 2015 он гэхэд ашиглаж эхлэх норм нормативыг зохиох үүргийг өгчээ. Харин Хойд Дакота муж бол АНУ-ын нисэгчгүй онгоцны үйлдвэрлэлийн төв болж хувирахад ойрхон байгаа юм.

Хуваалцах