Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д очоод 25 жил болсон хулсны баавгайг нутаг буцаана

Эл эм панда 27 настай бөгөөд Америкт гаргасан зургаан настай Сяо Лиюү хэмээх бамбарууштай юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д очоод 25 жил болсон хулсны баавгайг нутаг буцаана
АНУ-д очоод 25 жил болсон хулсны баавгайг нутаг буцаана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэн 25 жилийн өмнө Хятадаас авсан хулсны баавгайг ирэх сарын сүүлээр эх нутагт нь буцаахаар болжээ. Бай Юүн нэртэй эл эм панда 27 настай бөгөөд Америкт гаргасан зургаан настай Сяо Лиюү хэмээх бамбарууштай юм байна. Дээрх хулсны баавгайнуудыг БНХАУ, АНУ-ын амьтны хүрээлэнгүүдийн холбоо, Олон улсын панда хамгаалах хөтөлбөр, Сан Диегогийн Дэлхийн амьтны хүрээлэн зэрэг байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Сан Диего хотын амьтны хүрээлэн эзэмшиж байсан юм.

Хуваалцах