Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д ОХУ-ын төрийн далбааг буулгаж байна

АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-д ОХУ-ын дипломат байруудын төрийн далбааг буулгаж байгааг мэдээлж, Вашингтон дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар дахь Оросын төрийн далбааг буулгасныг баталсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д ОХУ-ын төрийн далбааг буулгаж байна
АНУ-д ОХУ-ын төрийн далбааг буулгаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-д ОХУ-ын дипломат байруудын төрийн далбааг буулгаж байгааг мэдээлж, Вашингтон дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар дахь Оросын төрийн далбааг буулгасныг баталсан байна.

Элчин сайдын яамнаас үүний өмнөхөн Сан Франциско дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн хураагдсан байрууд дахь Оросын төрийн далбааг буулгасан асуудлаар АНУ-тай асуудал өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж, төрийн далбаануудыг нэн даруй буцаан байрлуулахыг шаардсан. Гэвч АНУ-ын төрийн департаментаас тайлбар хийхдээ “Сан Франциско дахь дипломат байруудын орой дахь Оросын төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах зорилгоор буулгаж, дипломат байруудад нь хүндэтгэл хамгаалалттайгаар хадгалж байгаа” гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын засаг захиргаанаас Вашингтон ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар болон Нью-Иорк дахь салбаруудыг өнгөрөгч есдүгээр сарын 2-нд хааж, Сан Франциско дахь ерөнхий консулын газраа хаан, ажилчдын байрыг суллаж өгөхийг шаардсан. Ингэхдээ эдгээр дипломат байруудын халдашгүй дархан эрхийг хасаж, хөрөнгийг нь хураана гэж байсан.

Гэсэн ч ОХУ Нью-Иорк дахь худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг л түрээсээр ашиглаж байжээ. Дипломат албаны бусад барилгууд одоо ч ОХУ-ын мэдлийн хөрөнгө хэвээр байгаа юм.

Хуваалцах