Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 550 болжээ

АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 550 болоод байгааг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 550 болжээ
АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 550 болжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 550 болоод байгааг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Хятадын Ухань хотоос эх орондоо эргэн ирсэн 49 хүн коронавирусээр өвчлөөд байгаа бол "Diamond Princess" аяллын усан онгоцон дээр байсан 46 хүнээс мөн л вирус илэрч, эмчилгээ хийлгэж байна.

Японы Токио хотын ойролцоох усан боомтод хөл хорионд орсон "Diamond Princess" усан онгоцон дээр байсан иргэдээ АНУ тусгай нислэгээр эх оронд нь буцаан авч ирсний дараа зорчигчдоос халдвар илэрч эхэлсэн юм. Үүнээс гадна "Grand Princess" усан онгоцны 21 зорчигч мөн "COVID-19" вирусээр өвчлөөд байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ-ын 34 мужид шинэ коронавирусний халдвар тархаж, нийт халдвар авсан хүний тоо 550 болсноос гадна 21 өвчтөн амиа алдаад байна.

Хуваалцах