АНУ-д суугаа Монголчууд хандив илгээжээ
ГССҮТ-ийн хүүхдийн тасаг нь улсын хэмжээнд тулгуур эрхтэний гэмтэл бэртэл авсан болон ахуйн шалтгаантай галд өртсөн хүүхдүүдийг хүлээн авч, эмчилгээ сувилгаа хийдэг.
Мэдээллийн алба

АНУ дахь Монголчуудын холбоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан тусламж илгээжээ. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол, ахуйн гал түймрээс үүдэж хүүхдүүд гэмтэл авах нь ихэссэн.
ГССҮТ-ийн хүүхдийн тасаг нь улсын хэмжээнд тулгуур эрхтэний гэмтэл бэртэл авсан болон ахуйн шалтгаантай галд өртсөн хүүхдүүдийг хүлээн авч, эмчилгээ сувилгаа хийдэг. Тиймээс дээрх улсад суугаа элэг нэгтнүүд дээрх тасгийн орчин нөхцөлийг дээшлүүлж, зарим шаардлагатай эм тариаг илгээсэн байна.


















