Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д үер болж, 13 хүн амиа алдаад байна

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт орших Санта Барбара хотод орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөнөөс эхлэн хүчтэй аадар бороо орж хүчтэй хар шуурга шуурсаны улмаас үер бол мөн хөрсний гулгааа үүссэний улмаас хамгийн сүүлд ирсэн мэдээллээр амиа алдсан хүний тоо 13-т хүрээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д үер болж, 13 хүн амиа алдаад байна
АНУ-д үер болж, 13 хүн амиа алдаад байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт орших Санта Барбара хотод орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөнөөс эхлэн хүчтэй аадар бороо орж хүчтэй хар шуурга шуурсаны улмаас үер бол мөн хөрсний гулгааа үүссэний улмаас хамгийн сүүлд ирсэн мэдээллээр амиа алдсан хүний тоо 13-т хүрээд байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа юм байна. Учир нь үерийн улмаас одоогийн байдаар 300 гаруй хүн ор сураггүй болоод байна. Мөн 165 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Байгалийн гамшигт өртсөн энэ бүс нутагт аврах багийнхан эрэх хайх ажиллагааг явуулж байна.

Мөн одоогийн байдлаар 50 гаруй хүнийг үер, усны аюулаас аварчээ. Хөрсний гулгаа томоохон зам талбайг хааж мөн шуурганы үеэр хэдэн зуун байшин эвдэрч сүйдсэн байна. Уулын дагуух тавигдсан зам дээр аварга том хэмжээтэй чулуу нуран орж ирэх бүс нутгийн байдлыг ерөнхийд нь дүгнэхэд дэлхийн 1-р дайны дараах байдалтай нөхцөл байдал үүсчээ гэж эрх баригчид дүгнэж байна. Хотын зам талбай гудамжаар үерийн ус урссан байдалтай байна.

Мягмар гаригийн үдээс хойш орсон борооны хэмжээ газрын гадаргад 165 см хүртэл орсон нь, томоохон хэмжээний үер усны аюул гарахад голлон нөлөөлсөн байна.

Хуваалцах