Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай төв байгуулна

АНУ-ын эрх баригчид үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэхэд чиглэгдсэн шуурхай төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай төв байгуулна
АНУ-д үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай төв байгуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын эрх баригчид үймээн, эмх замбараагүй байдалтай тэмцэхэд чиглэгдсэн шуурхай төв байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр, Америкийн хууль зүйн яам болон дотоодын аюулгүй байдлын яам хамтран энэ төвийг эмхлэн байгуулах аж.

Ерөнхийлөгч Трамп хүчирхийлэл, анархист үзлийг тэвчиж болохгүйг энэ үеэрээ онцолсон байна. Түүнчлэн ирэх 11 дүгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх ЖоБайденийг үймээн, хорлон сүйтгэх ажиллагааг дэмжиж байна хэмээн шүүмжилсэн юм.

Тодруулбал, Жозеф Байденийг зүүний хэт үзэлтнүүдэд буулт хийж, төр засагт хяналт тавих хөшүүргийг тэдэнд өгөх стратеги барьж байна хэмээн эрс шүүмжилсэн байна.

Хуваалцах