Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д ял эдлэж байсан эмэгтэйг Хятадад шилжүүлжээ

АНУ-д мөнгө угаасан хэргээр ял эдлэж байсан Куанг Ванфанг гэгч хятад эмэгтэйг эх оронд нь шилжүүлсэн тухай Бээжингийн эрх баригчид мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д ял эдлэж байсан эмэгтэйг Хятадад шилжүүлжээ
АНУ-д ял эдлэж байсан эмэгтэйг Хятадад шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д мөнгө угаасан хэргээр ял эдлэж байсан Куанг Ванфанг гэгч хятад эмэгтэйг эх оронд нь шилжүүлсэн тухай Бээжингийн эрх баригчид мэдээллээ. Хоригдлыг эх оронд нь шилжүүлсэн энэ үйл явдал АНУ-ын ерөнхийлөгч Хятадын даргыг хүлээн авч, дээд хэмжээний уулзалт хийхийн өмнөхөн болсноороо анхаарал татаж байгаа юм.

Хятадын төрийн банкны өндөр албан тушаалтны эхнэр Куанг Ванфанг нь авилга хээл хахуулийн хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан юм. Хятадын засгийн газар АНУ-ын хууль сахиулагч байгууллагуудтай хамтран ажилласны дүнд сэжигтэн Куанг Ванфаныг ийнхүү шилжүүлэн авчээ. Энэ нь Бээжин өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгө санхүүтэй холбоотой гэмт хэрэг үйлдэн, гадаад улс орнуудад зугтан гарсан авилгачдыг эргүүлэн авч ирэх зорилготой “Тэнгэрийн тор” ажиллагааг эхлүүлснээс хойш АНУ хятадын хоёрдахь иргэнийг ийнхүү шилжүүлж өгч байна. АНУ-ын хувьд Хятад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй.

Вашингтон хятадын ил тод бус шүүхийн систем гэм буруутныг шудрага бусаар шүүх эрсдэлтэй гэж үздэг бөгөөд энэ үүднээс хятад иргэдийг Бээжинд шилжүүлэх асуудалд маш болгоомжтой ханддаг. Гэхдээ энэ удаагийнх Ши Зиньпин даргын АНУ-д хийж байгаа төрийн айлчлалыг угтсан агуулгатай гэж барууны хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хуваалцах