Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үлдсэн хоёр жилийг тодорхойлох ач холбогдолтой энэ удаагийн завсрын сонгуулийн санал тооллогын явцын мэдээгээр, Бүгд найрамдах нам Конгрессийн дээд танхим-Сенатад наанадаж 50 санал авснаар олонхийн байр сууриа хадгалж чадсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна
АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үлдсэн хоёр жилийг тодорхойлох ач холбогдолтой энэ удаагийн завсрын сонгуулийн санал тооллогын явцын мэдээгээр, Бүгд найрамдах нам Конгрессийн дээд танхим-Сенатад наанадаж 50 санал авснаар олонхийн байр сууриа хадгалж чадсан байна.

Үүний зэрэгцээ Америкийн баруун эргийн хэд хэдэн мужид сонгуулийн хэсгүүд нээлттэй, санал хураалт явагдсан хэвээр байна. Одоо тодорхой болоод байгаа дүнгүүдээс харахад, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулж мэдэхээр дүр зураг харагдаж байгааг ажиглагчид хэлж байна.

Мөн Америкийн нийт сонгогчдын гуравны хоёр нь сонгуульд оролцож саналаа өгсөн гэсэн мэдээ ирж байна. Өнөөдөр дүн нь гарах энэ удаагийн сонгуулиар Конгрессийн 100 сенатчийн 35-ыг, муж улсууд болон нутаг дэвсгэрүүдийн 39 захирагчийг, түүнчлэн мужуудын хууль тогтоох хурлын 6073 гишүүн, шүүхийн шүүгч нар болон сургуулийн тойргуудын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох учиртай.

Хуваалцах