Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-д зорчих иргэдийн анхааралд

АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д /Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д зорчих иргэдийн анхааралд
АНУ-д зорчих иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д /Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь дараах иргэдэд хамаарахгүй болно.

Үүнд:

• АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд;

• АНУ-д хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөлтэй иргэний гэр бүлийн гишүүн;

• АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суугчийн эцэг эх болон асран хамгаалагч;

• 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү;

• АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл

• АНУ-ын иргэний хүүхэд, АНУ-ын иргэний өргөж авсан хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэн зэрэг болно.

Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэр /Хонгконг болон Макао хамаарахгүй/-ээр дамжин аялахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах