АНУ дахь тамхины бизнес уналтад оржээ
АНУ-ын томоохон тамхи үйлдвэрлэгч компаниудын бизнес урагшгүй байгаа талаар салбарын шинжээчид мэдээлж байна. Дэлхийн томоохон тамхи үйлдвэрлэгчдийн нэг болох Бритиш Американ Тобако компани гэхэд хамгийн том АНУ-ын зах зээлээс 31 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын томоохон тамхи үйлдвэрлэгч компаниудын бизнес урагшгүй байгаа талаар салбарын шинжээчид мэдээлж байна. Дэлхийн томоохон тамхи үйлдвэрлэгчдийн нэг болох Бритиш Американ Тобако компани гэхэд хамгийн том АНУ-ын зах зээлээс 31 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа мэдэгдсэн байна. АНУ-д тамхины хэрэглээ багасаж, тамхи татдаг иргэд электрон тамхийг илүүд үзэх болсон нь тамхины зах зээл уналтад ороход нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Түүнчлэн АНУ-д тамхи өндөр үнэтэй байдгаас хэрэглэгчид өөр орлуулагч түлхүү авч хэрэглэх, эсвэл хямд, брэндийн биш тамхи сонгох нь нэмэгдсэн байна. Бритиш Американ Тобакогийн зүгээс АНУ-д тамхины бизнес эрхэлдэг компаниудад ашигтай ажиллах 30 жилийн нас үлдсэн гэж мөн дурджээ.


















