Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ дахин хятадын эсрэг худалдааны арга хэмжээ авахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Хятадын эсрэг худалдааны нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай "The Wall Street Journal" мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ дахин хятадын эсрэг худалдааны  арга хэмжээ авахаар төлөвлөж байна
АНУ дахин хятадын эсрэг худалдааны арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын засаг захиргаанаас Хятадын эсрэг худалдааны нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай "The Wall Street Journal" мэдээлжээ. Энэ удаад Хятад улс Америкийн технологийн компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэж үзэж ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай энд бичсэн байна.

Тодруулбал, БНХАУ-ын эрх баригчдыг Хятад дахь Америкийн технологийн компаниудын үйл ажиллагаанд шударга бусаар хязгаар тогтоож байна гэж буруутгаж байгаа юм. Гэхдээ энд бичсэнээр одоогоор арга хэмжээ авах шийдвэр гараагүй байгаа аж. Амазон, Майкрософт зэрэг технологийн компаниуд Хятадад үйл ажиллагаа эрхлэхдээ заавал Хятадын фирмтэй хамтарсан компани байгуулах хуультай байдагт АНУ-ын тал сэтгэл дундуур байдаг талаар энд мөн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Хятад дахь түншүүд нь дээрх компаниудын технологийг ашиглах нэвтрэх эрхтэй байдгийг сануулжээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулах Хятадын бараа бүтээгдэхүүний нэрсийг жагсаалтыг танилцуулсны дараагаас Вашингтон Бээжингийн худалдааны харилцаа хурцдаж эхэлсэн юм.

Хуваалцах