Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ далавчит пуужингийн эд анги үйлдвэрлэнэ

АНУ өчигдөр Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарахаар бэлтгэж байгаагаа зарласны дараа “Газарт суурилуулдаг далавчит пуужингийн системийн эд ангиудыг үйлдвэрлэж эхэлнэ”

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ далавчит пуужингийн эд анги үйлдвэрлэнэ
АНУ далавчит пуужингийн эд анги үйлдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ өчигдөр Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарахаар бэлтгэж байгаагаа зарласны дараа “Газарт суурилуулдаг далавчит пуужингийн системийн эд ангиудыг үйлдвэрлэж эхэлнэ” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Мишель Балданза мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид бүхэн хоёрдугаар сарын 2 хүртэл гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй маань зөрчилдөж байсан пуужингийн системийн туршилтаа хийхийн тулд эхнээс нь эд ангиудыг үйлдвэрлэж эхэлнэ” гэж ярьсан байна. Мөн “Энэ судалгаа шинжилгээний ажил өөрчлөгдөж хүчингүй болж болно. 2019 оны наймдугаар сард биднийг гэрээнээс гарахаас өмнө ОХУ бүрэн дүүрэн буулт хийж, үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэжээ.

Пуужингийн талаарх үйл ажиллагаанууд нь цөмийн зорилгогүй байх болно гэж мэдээлсэн байна. Энэ тухай АНУ-ын Зэвсгийн хяналтын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах байсан Франк Роуз "Пентагон энэ мэдэгдлээрээ Оросын талд гэрээгээ биелүүл гэдэг шахалт үзүүлэх зорилготой байна" гэж дүгнэсэн байна.

Тэрбээр одоо Вашингтон дахь бодлого судалгааны институтыг ахалж ажилладаг юм байна. “Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс нааш АНУ газарт суурилуулдаг далавчит пуужин хөгжүүлэх ажлаа урагшлуулна гэдгээ ил цагаан илэрхийлж буй хэрэг гэж би таамаглаж байна” хэмээн шинжээч Роуз ярьжээ.

Хуваалцах