АНУ даяар төрийн далбааг бөхийлгөнө
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын нийслэлд болсон буудалцааны үеэр хүний амь эрсэдсэнд гашуудал зарлаж, холбооны улсын бүх байгууллага дээрх төрийн далбааг бөхийлгөх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама гаргажээ.
Мэдээллийн алба

Энэ шийдвэрийн хүрээнд есдүгээр сарын 20-ны баасан гараг хүртэл Цагаан ордон, Конгресс, гадаадад суугааа тус улсын Элчин сайдын яамд, Консулын газар болон АНУ-ын хилийн чанад дахь албан ёсны төлөөлөгчийн газруудад, тэрчлэн хуурай замын цэрэг болон флот дахь төрийн далбаануудыг бөхийлгөх аж.