Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ дэд ерөнхийлөгч асан одоогийн ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтэй байна

АНУ-ын Ардчилсан намынхан цагаан ордны тэргүүн Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгаж байна. Ерөнхийлөгч Трамп Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн байж магадгүй гэж ардчилсан намынхан үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ дэд ерөнхийлөгч асан одоогийн ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтэй байна
АНУ дэд ерөнхийлөгч асан одоогийн ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ардчилсан намынхан цагаан ордны тэргүүн Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгаж байна. Ерөнхийлөгч Трамп Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн байж магадгүй гэж ардчилсан намынхан үзэж байгаа юм.

Өнгөрсөн 7-р сарын 25–нд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярьсан юм байна. Хоёр орны удирдагчдын хооронд болсон ярианы гол сэдэв нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа Жозеф Байдентай холбоотой асуудал байсан гэж үзэж байна. Тодруулбал, ЖоБайден Америкийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгахыг Цагаан ордны тэргүүн Трамп Украины ерөнхийлөгчөөс шаардсан гэх мэдээлэл гараад байгаа юм. ЖоБайдены хүү Украины байгалийн хийн компанитай холбоотой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин ЖоБайден хүүгийнхээ Украины дахь бизнест туслахын тулд Украины удирдлагуудад нөлөөлөх гэж оролдсон гэж цагаан ордны тэргүүн үзэж, энэ талаарх шалгалтыг явуулахыг Украины ерөнхийлөгчөөс ийнхүү удаа дараа шаардсан гэх шүүмжлэлд өртөөд байна.

Үүгээр зогсохгүй ерөнхийлөгч Трамп Украины төрийн тэргүүнд нөлөөлөхийн тулд Америкийн Украинд олгохоор төлөвлөж байсан цэргийн салбар дахь тусламжийг хойшлуулсан гэж буруутгагдаад байна. Харин цагаан ордны тэргүүн Трамп өнгөрсөн 7-р сард Украины ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Владимир Зеленскийтэй шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй, Би түүнд баяр хүргэсэн гэж өөрийгөө хамгаалж байгаа юм. Олон улсын шинжээчид энэ үйл явдал Украины ерөнхийлөгчийн хувьд томоохон шалгуур болж байгааг онцолж байна. Тэрээр энэ асуудалд хэрхэн хандах нь Украин болон Америкийн цаашдын харилцаанд нөлөө үзүүлэхээр байгаа юм. Украины эдийн засаг болон нийгмийн амьдралд одоог хүртэл тогтворгүй, хүндхэн нөхцөлд байна. 2014 онд Украины харьяанд байсан Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсэн, үүнээс гадна Украины Донбасын бүсэд зэвсэгт мөргөлдөөн бүрэн намжаагүй байна. Мөн Украинд олгосон 3,9 тэрбум ам.долларын зээлийн хугацаа ирэх жил дуусна. Олон улсын Валютын сан Украинд ахин зээл олгох асуудлаар ярилцаж байгаа юм.

Хуваалцах