Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ ДЭМБ-д 200 гаруй сая ам.долларыг өгнө

АНУ ДЭМБ-д энэ сарын эцэс гэхэд 200 гаруй сая ам.долларыг өгөхөөр төлөвлөж байгаа талаар тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен хэлсэн байна. Доналд Трампын засаглалын үед АНУ ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзаж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ ДЭМБ-д 200 гаруй сая ам.долларыг өгнө
АНУ ДЭМБ-д 200 гаруй сая ам.долларыг өгнө. Зураг: МҮОНРТ

АНУ ДЭМБ-д энэ сарын эцэс гэхэд 200 гаруй сая ам.долларыг өгөхөөр төлөвлөж байгаа талаар тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга ЭнтониБлинкен хэлсэн байна. Доналд Трампын засаглалын үед АНУ ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзаж байсан бол Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгч болсон даруйдаа ДЭМБ эргэж нэгдэхээ амласан юм.

Ийнхүү ДЭМБ-ын гишүүнчлэлээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд АНУ тус байгууллагууд олгож ирсэн санхүүжилтээ үргэлжлүүлэхээр боллоо. ЭнтониБлинкен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сайд нарын түвшний цахим уулзалтын үеэр хэлсэн үгэндээ АНУ дэлхийн дахины эрүүл мэндийн төлөөх үйлсэд манлайлагчийн байр сууриа сэргээнэ гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр ДЭМБ болон НҮБ нь цар тахлын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж байгааг сайшаан магтжээ. Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ДЭМБ-ыг хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжилж байсан юм.

Хуваалцах